Мобайл аппликейшн ашиглах нөхцөл
Энэхүү баримт нь апп-ийг цэцэрлэгийн хүүхдүүд болон тэдний эцэг эх/асран хамгаалагчид ашиглахад зориулагдсан албан ёсны нөхцөл юм.
Хүчин төгөлдөр огноо: 2025 оны 09 сар 01 өдөр
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 09 сар 01 өдөр
1. Ерөнхий зүйл
Энэхүү ашиглах нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь ГАРҮНА ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн боловсруулсан мобайл аппликейшн (цаашид "Апп" гэх)-ыг ашиглах эрх, үүргийг тогтооно. Апп-ийг ашигласнаар та эдгээр Нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
2. Апп-ийн зорилго
- Хүүхдийн өдөр тутмын хичээл, хуваарь, оролцоо болон хөгжлийн ахицын мэдээллийг эцэг эх, багш нартай хуваалцах;
- Багш ба эцэг эх хоорондын харилцааг хялбарчлах;
- Цэцэрлэгийн мэдээ, зар, арга хэмжээг түгээх;
3. Хувийн мэдээллийн хамгаалалт
Апп нь хүүхдийн нэр, нас, зураг, оролцоо зэрэг хувийн мэдээллийг зөвхөн эцэг эх/асран хамгаалагчийн бичгээр зөвшөөрсөн тохиолдолд цуглуулна. Цуглуулсан мэдээлэл нь зөвхөн боловсролын болон хөгжлийн зорилгоор ашиглагдана. Хүүхдийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
4. Эцэг эх/асран хамгаалагчийн зөвшөөрөл ба эрх
Апп-д нэвтрэх эрх нь хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр баталгаажна. Эцэг эх/асран хамгаалагч нь хүүхдийн бүртгэлд оруулсан мэдээллийг хянах, засах, эсвэл устгах эрхтэй.
5. Аюулгүй байдал
Апп нь гуравдагч этгээдийн зар сурталчилгаа болон гадны хорт холбоос агуулдаггүй. Хандалтын нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Аюулгүй байдлын зөрчил илэрвэл даруй ГАРҮНА ИНТЕРНЭЙШНЛ ХХК-д мэдэгдэнэ.
6. Ашиглалтын журам
Апп-ийг бусдыг доромжлох, хууль зөрчих, мөн бусдын эрхийг зөрчих үйлдэлд ашиглахыг хориглоно. Апп, түүний агуулгыг ямар нэгэн хэлбэрээр хуулж, тараах, эсвэл өөрчлөхийг хориглоно (зөвшөөрөл авч байж бусадтай хуваалцаж болно).
7. Оюуны өмч
Апп-ийн програм хангамж, интерфейс, дизайн болон бүх контент нь ГАРҮНА ИНТЕРНЭЙШНЛ ХХК болон холбогдох эрх мэдлээр хамгаалагдсан зохиогчийн эрхийн болон ашиглах эрхийн дагуу хамгаалагдана.
8. Хариуцлагын хязгаарлалт
Апп ашиглах явцад үүсч болох интернэтийн тасалдал, төхөөрөмжийн техникийн доголдол, өгөгдлийн алдагдал, эсвэл гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас үүдсэн аливаа асуудалд ГАРҮНА ИНТЕРНЭЙШНЛ ХХК хариуцлага хүлээхгүй. Гэхдээ бид мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг чадах чинээгээрээ гүйцэтгэнэ.
9. Нөхцөлд оруулах өөрчлөлт
ГАРҮНА ИНТЕРНЭЙШНЛ ХХК нь энэхүү Нөхцлийг шаардлагатай тохиолдолд шинэчилж болно. Шинэчилсэн хувилбар Апп дээр байршуулснаар хүчин төгөлдөр болно. Шинэчилсэн нөхцөлд таныг мэдээлэх зорилгоор Апп дотор мэдэгдэл илгээж болно.
10. Холбоо барих
Асуулт, санал хүсэлт эсвэл мэдээллийн засвар хийх хүсэлтэй бол бидэнтэй холбогдоно уу:
Утас: +976 7511-7575
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 08-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Блюмон төв, 8-р давхар, 805 тоот
Гарүна Интернэйшнл ХХК — Бид боловсролын дижитал шилжилтийг хялбарчлахад тань хамт байна.
© 2026 Гарүна Интернэйшнл ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.